ОХУ-ын Оскарын шагналын хороо үйл ажиллагаагаа зогсоож, ирэх оны Академийн Шагналд нэр дэвшүүлэхгүй болсноо зарлажээ.
Өнгөрсөн онд 95 дахь удаагийн Оскарын шагналд бүтээл нэр дэвшүүлэх эсэх асуудлаар маргасны улмаас тус хорооны тэргүүн огцорч байсан юм. Тухайн үед хорооны зарим гишүүд нэр дэвшүүлэхийг дэмжиж, Кремлийн алдартай найруулагч Никита Михалков зэрэг хүмүүс эсэргүүцсэний улмаас зөрчил гарч байжээ.
Зөвлөлт Холбоот Улс 1963-1991 онуудад кино уран бүтээлээ Оскарын шагналд нэр дэвшүүлснээс 1968 онд “Дайн ба Энх”, 1975 онд “Дерсу Узала”, 1980 онд “Москва нулимсанд дургүй” бүтээлүүд шалгарч байсан юм. Харин Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа ОХУ-ын уран бүтээл нэг удаа Оскарын шагнал хүртсэн нь 1994 оны Никита Михалковын “Утомлённые солнцем” кино байв.
Харин Украины дайн эхэлснээс хойш эдийн засгийн хоригт орсон Орос улсад Өрнөдийн дэлгэцийн бүтээлүүд гарахгүй болсон бөгөөд тус улсын зах зээлд дотоодын уран бүтээлүүд давамгайлж байгаа.