Дэлхийд алдартай "BTS" хамтлагийн гишүүд сүүлийн үед соло уран бүтээлдээ илүү их анхаарал хандуулан ажиллах болоод байгаа.
АНУ-д хамгийн сүүлийн үеийн урлагийн мэдээллээр "BTS-ийн дуучин V "Slow Dancing" дуугаараа "Billboard-ын Hot 100" жагсаалтын 51-т бичигджээ. Харин тус сингл нь Их Британийн шилдэг сингл 100 жагсаалтын 24-т орсон байна. Мөн түүний мини цомог нь "Billboard 200 жагсаалт"-ын хоёрдугаарт оржээ.
Ташрамд сонирхуулахад, "BTS" хамтлагийн Жимин, Суга нар К-поп урсгалын соло уран бүтээлчдийн дээд амжилтыг эвдсэн байна.
А.Булганчимэг