“Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Nas summit-2023” Улаанбаатар хотод наймдугаар сарын 19-нд зохион байгуулсан.
Тус арга хэмжээг тохиолдуулан Nusier Yassin тургүүтээ сошиал хуудаснаа олон сая дагагчтай есөн орны 13 нөлөөлөгч нар 7 хоногийн хугацаатай манай улсад ирээд буцсан юм. Тэгвэл тус арга хэмжээний оролцогчдын нэг болох 63 сая орчим дагагчтай Nuseir Yassin Монгол Улстай холбоотой нийт найман видео контент хийж tik tok-доо байршуулж, олон сая хүнд хүрсэн.
Тэгвэл тэрбээр дараагийн видео контентоо "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтстэй хийжээ.
Бичлэгийг ЭНД ДАРЖ харна уу.