Е.Пригожины бослогын дараа ор сураггүй алга болсон Оросын генерал С.Суровикин Алжирт айлчилж байна гэх мэдээлэл гарчээ

Е.Пригожины бослогын дараа ор сураггүй алга болсон Оросын генерал С.Суровикин Алжирт айлчилж байна гэх мэдээлэл гарчээ

Өнгөрөгч зургаадугаар сар /2023.06/-д сард болсон Е.Пригожины бослоготой холбогдуулж Оросын генерал С.Суровикиныг баривчилсан гэх албан бус мэдээлэл гарсан. Тодруулбал, "Financial Times" сонинд С.Суровикин баривчлагдсан гэх мэдээлэл гарсан бол, түүний охин миний аав ажил дээрээ байгаа бөгөөд түүний бүх зүйл сайн байгаа гэж мэдэгдэж байв.

Харин өнгөрөгч наймдугаар сард Вагнер хөлсний цэргийн толгойлогч Е.Пригожиныг онгоцны ослоор амиа алдсан гэх үйл явдлын дараа С.Суровикиний зургийг телеграмд сувагт нийтэлж түүнийг “амьд, эрүүл саруул, гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ, Москвад байгаа” гэх мэдээлэл гарч байв. Тэгвэл өнөөдөр С.Суровикин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны төлөөлөгчдийн хамт Алжирт байна мэдээ оросын телеграм сувагт нийтлэгджээ. Тодруулбал, Алжирын Оран дахь нэгэн сүмд байгаа С.Суровикиний гэрэл зургуудыг нийтэлж, "Оросын өндөр түвшний төлөөлөгчид айлчилж байна" гэж зарлажээ. 

Эх сурвалж: Varlamov news