ФОТО: Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун Оросын онгоцны үйлдвэр, далайн флоттой танилцахаар явжээ

ФОТО: Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун Оросын онгоцны үйлдвэр, далайн флоттой танилцахаар явжээ

Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр /2023.09.14/ Оросын ерөнхрийлөгч В.Путинтай уулзсан бол өнөөдөр Амур хотод байрлах нисэх онгоцны үйлдвэрийг үзэхээр зорьсон талаар ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. 

Тус үйлдвэр нь Оросын агаарын тээврийн хамгийн том үйлдвэр бөгөөд Су-35S зэрэг сөнөөгч онгоцуудыг үйлдвэрлэж, хөгжүүлдэг гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна. Мөн Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун Владивосток боомт хотод очиж, Оросын Номхон далайн флотын цэргийн хүчин чадалтай танилцах төлөвтэй байна гэж "Россия 1" агентлаг мэдээлжээ. Харин өчигдөр "Восточный" сансрын хүрээлэнд болсон Ким Чен Ун, В.Путин нарын таван цаг үргэлжилсэн уулзалт нь Орос, Хойд солонгосын харилцаа улам ойртож байгааг илтгэж байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны хувийн галт тэрэг есдүгээр сарын 15-нд Оросын Алс Дорнод дахь Амур хотын төмөр замын буудал дээр иржээ

Ким Чен Уны цуваа Комсомольскийн төмөр замын буудлаас хөдөлж байна