Тэйлор Свифтийн урлагт үзүүлж буй төлөөг баримтжуулан сурвалжлах сэтгүүлчийн ажлын байр зарлагджээ. Тодруулбал, Медиа салбарын аварга "Gannett" компани өдгөө 33 настай алдарт дуучны дэлхий нийтийн соёл, хөгжмийн урлагт үзүүлж буй нөлөөг баримтжуулах "Тэйлор Свифтийн сурвалжлагч"-аар ажиллах хүсэлтэй хүмүүсийг "USA Today", "The Tennessean" сонинууддаа авахаар хайж буй талаар мэдээлжээ.
Зайнаас ажиллах зохицуулалт бүхий тус ажлын байр нь цагийн 21.63 болон 50.87 ам.доллар байх аж. Долоо хоногт 40 цаг ажиллалаа гэж үзвэл "Тэйлор Свифтийн сурвалжлагч" хамгийн ихдээ жилд 100 мянга гаруй ам.доллар олох боломжтой аж. Нэг тоглолтоос дунджаар 10 сая гаруй ам.долларын орлого олж буй Тэйлор Свифтийн хувьд хөгжмийн урлагийн хамгийн нүсэр аялан тоглолтын рекордыг эвдэхээр Бейонсетэй ид өрсөлдөж байна. Алдарт хоёр дуучны фенүүд аялан тоглолтод гаргах зардлаараа гуравдугаар улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5.4 тэрбум ам.доллароор дэмжихийг "Bloomberg Economics" тооцоолжээ.