БНХАУ-д төрийн албан хаагчдыг iPhone барихыг хориглосон гэх мэдээллийг тус улсын Гадаад хэргийн яам няцаажээ

БНХАУ-д төрийн албан хаагчдыг iPhone барихыг хориглосон гэх мэдээллийг тус улсын Гадаад хэргийн яам няцаажээ

Хятадын эрх баригчид төрийн байгууллагуудын албан хаагчдыг  iPhone болон бусад гадаадын брендийн ухаалаг төхөөрөмж, гар утсыг ажил дээрээ ашиглах, оффист авчрахыг хориглосон гэх мэдээлэл гарсан. Харин энэ мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам няцаажээ.

Тодруулбал, Хятадын эрх баригчид төрийн алба хаагчдыг гадаадын брэнд, тэр дундаа Apple компанийн гар утсыг хориглохтой холбоотой ямар нэг бичиг баримт гаргаагүй гэнэ.

Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин, "Хятад улс гадаадын компанид үргэлж нээлттэй. Сүүлийн үед Apple компанийн гар утасны аюулгүй байдалтай холбоотой олон тохиолдол гарсан талаар хэвлэлүүдээр мэдээлж байна. Тиймээс Хятадад үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд нууцлалын тухай Хятадын хуулийг мөрдөж, үйлчлүүлэгчдийн мэдээллийг алдагдахаас хамгаална" гэжээ.