В.Зеленский ирэх долоо хоногт цагаан ордонд айлчилж, Ж.Байдентай уулзана

В.Зеленский ирэх долоо хоногт цагаан ордонд айлчилж, Ж.Байдентай уулзана

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай ирэх долоо хоногт Цагаан ордонд уулзана гэж “Associated Press” агентлаг Америкийн захиргааны эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 

Тус хэвлэлд, "В.Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчтэй есдүгээр сарын 21-ний пүрэв гарагт уулзана. В.Зеленский АНУ-д айлчлах үеэрээ мөн Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гол арга хэмжээ болох улс төрийн ерөнхий санал, шүүмжлэлд оролцохын зэрэгцээ Америкийн хууль тогтоох байгууллагад зочлох төлөвтэй байна. В.Зеленскийн хийх айлчлал Украинд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 21 тэрбум доллар хуваарилах Ж.Байдены хүсэлтийг Конгресс хэлэлцэж байгаа үед болно" гэдгийг тус агентлаг онцолжээ.

Ж.Байден, В.Зеленский нар есдүгээр сарын 19-ний өдрийн эхний хагаст НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх бол есдүгээр сарын 20-нд Украины асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурал болох боловч одоогоор энэ уулзалтад Ерөнхийлөгч нар нь оролцох эсэхийг Украин болон Америкийн талуудын  аль аль нь мэдэгдээгүй байна.