Энэ сарын 29-ний өдөр БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Ван Яжуны Монгол Улсад айлчилсан байна. Түүнийг МАН албан ёсоор урьсан бөгөөд түүнийг дагалдан БНХАУ-ын ТББ-ын төлөөлөгчид ирсэн юм. Төлөөлөгчид Баянзүрх дүүргийн 9-р хороонд баригдсан Хүүхдийн эмнэлэгийн нээлтэд оролцож, Оюутолгойн уурхайтай танилцсанаар үргэлжилжээ.
Коммунист намын төв хорооны гадаад харилцааны сайд Монголд ирэх үеэрээ:
“УБ хотод газардаад 24 цаг болоогүй байна. Гэхдээ онгоцноос буухад намайг МАН-ын зүгээс маш өндөр ач холбогдол өгч, ямар сайхан ач холбогдол өгч байгааг би биеэр мэдэрч байна. Үүнээс 2 намын гүн гүнзгий найрамдал, удаан хугацааны хамтын ажиллагаа, мөн танай намаас манай намд хандаж байгаа сайхан сэтгэл гэж мэдрэгдэж байгаа.
Миний айлчлалын гол зорилго бол 2 улсын удирдлагуудын цохолзсон зүйлийг хэрэшжүүлж, манай 2 намын харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлж , бидний хоорондын харилцан итгэлцлийг сийрүүлж, намын шугамаар 2 улсын харилцааг урагшлуулж, 2 албаны сайн сайхны төлөө хамтран ажиллахад бидний Айлчлалын зорилго оршиж байна.
Манай 2 талын хамтын хүчин зүтгэлээр Хятад Монголын харилцаа тасралтгүй хөгжиж сая өнгөрсөн 4 сард МУЕ Баттулга Хятад улсад төрийн айлчлал хийж “Бүс ба зам”-ын 2 дахь удаагийн өндөр дээд хэмжээний чуулганд оролцсон. Хоёр улсын харилцааны тухай асуудлаар уулзаж, тохиролцоонд хүрсэн. Хятадын нэг бүс нэг зам санаачлагч Монголын хөгжлийн замын санаачлагын харилцан уялдаанд
Цаашид 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, 2 улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэ шатанд оруулагдсан 25 жилийн ойн болмжийг ашиглан 2 талын өгсөн тохиролцоонуудыг сайхан хэлэлцүүлж, хөгжлийн стратегийг улам гүнзгий түвшинд харилцан уялдуулж бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, манай 2 улсын нийт бүрэн стратегийн хөгжлийн харилцааг хөгжүүлэхэд маш их цохох байнаа.
Манай 2 намын харилцаа, 2 улсын харилцаа маш онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Манай 2 нам хоёулаа эрх баригч нам. Тиймээс цаашид хаилцаагаа улам бэхжүүлж , 2 улсын иж бүрэн стратегийн хөгжлийн түвшинд нийцүүлэн улам сайн дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх үүргийг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна" гэлээ.