“Улаанбаатар 2023” наадмын эмэгтэй хөлбөмбөгийн багийн төрөлд БНСУ түрүүллээ

“Улаанбаатар 2023” наадмын эмэгтэй хөлбөмбөгийн багийн төрөлд БНСУ түрүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаа Зүүн Азийн залуучуудын спортын наадмын тэмцээн долоо дахь өдрөө үргэлжилж байна.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээний шагнал гардуулах ёслол боллоо. Эмэгтэй хөлбөмбөгийн төрөлд БНСУ-ын баг түрүүлж, Хятадын шигшээ мөнгө, Хонконгийн баг хүрэл медаль авав.