Улаанбаатарт 20:00 цагийн орчимд дахин бороо орно

Улаанбаатарт 20:00 цагийн орчимд дахин бороо орно

Өнөөдөр /2023.08.20/ өдөр 13:00 цагийн орчимд 40 минут орсон борооны улмаас үерийн дуудлага мэдээлэл ирээгүй болохыг нийслэлээс мэдээлсэн.

Тэгвэл 20:00 цагийн орчим дахин бороо орохыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байх юм.