Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Хүйн голын эрэг орчмоос нас барсан эмэгтэй хүний цогцос олдсон байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад гадны нөлөөтэй нас барсан буюу нүүр гарын хэсэг хавдсан, эрүү уруул язарсан, бие нь битүү цус хуралттай байсан гэв.
Хэргийг үргэлжлүүлэн шалгахад талийгаач эмэгтэй нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн оршин суугч 38 настай иргэн байсан бөгөөд түүнийг хамтран амьдрагч Б нь хороосон байж болзошгүй хэмээн үзэж эрэн сурвалжилж байгаа юм байна.
Б.ГЭРЭЛ