Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн хашаан дотроос автомашинаа алдлаа гэсэн мэдээлэл энэ сарын 25-ны өдөр тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу "Бэлх-114" чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид хулгайд алдагдсан машиныг унаж байсан этгээдүүдийг илрүүлжээ.
Улмаар 15 настай Э, 18 настай О, 19 настай Х, 17 настай Т нар нь тус хороонд оршин суух иргэн Э-гийн хашаан дотор байсан Хонда маркийн автомашиныг цоожтой байхад нь түлхүүр тааруулан хулгайлан унаж явсан нь энэ юм.