Олон Улсын хэмжээний мастер Г.Баярхүү Солонгосын мэргэжлийн боксын холбооны супер хөнгөн жингийн аварга боллоо

Олон Улсын хэмжээний мастер Г.Баярхүү Солонгосын мэргэжлийн боксын холбооны супер хөнгөн жингийн аварга боллоо

Олон Улсын хэмжээний мастер Г.Баярхүү Солонгосын мэргэжлийн боксын холбооны супер хөнгөн жингийн аварга боллоо.

Боксын ОУХМ Г.Баярхүү өчигдөр /2023.06.26/ мэргэжлийн боксын супер хөнгөн  жингийн аваргын төлөөх тулаанаа хийлээ. Тэрбээр Бүх Солонгосын аваргын бүсийн төлөө тус улсын тамирчинтай тулалдсан бөгөөд Өмнөд Солонгосын “YMW BUFFALO PROMOTION”-оос урилга хүлээн авч, БНСУ-д мэргэжлийн бокст тулалдаж байгаа билээ.

Г.Баярхүүгийн чансаа ахиулах мэргэжлийн боксын ээлжит тулаан Вьетнам улсад өнгөрсөн 4-р сарын 22-нд хийж, улмаар Солонгосын мэргэжлийн боксын холбоотой гэрээ үзэглэсэнээс хойшхи бүх тулаандаа ялалт байгуулаад байгаа билээ.

Тэрбээр аваргын төлөөх тулааныхаа хоёрдугаар раундад өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулснаар ялалт байгуулсан байна.




“FLASH SALE” BSB-д

9 цагийн өмнө