Ё.Басхүү Их дуулгад түрүүлж, олимпын эрхийн анхны оноогоо авлаа

Ё.Басхүү Их дуулгад түрүүлж, олимпын эрхийн анхны оноогоо авлаа

Манай улс жүдо бөхийн хоёр дахь Их дуулга тэмцээнээ зохион байгуулж байна. 2009 оноос Чингис хаан дэлийн цомын тэмцээн, 2013 оноос Гран При тэмцээн зохион байгуулах эрхийг манай улсад өгсөн бөгөөд 2022 оноос ИХ дуулга тэмцээн зохион байгуулах эрх олгосон юм.

Жилийн өмнө зохион байгуулсан анхны Их дуулга тэмцээнд 30 орны 279 тамирчин өрсөлдөж байсан бол дараагийн олимп ойртож, олимпын эрхийн оноог энэхүү тэмцээнээс олгож эхэлж байгаа учраас энэ жил оролцогчдын тоо нэмэгджээ. Тодруулбал, Парис-2024 олимпод оролцох жүдочдын өрсөлдөөн Улаанбаатараас эхэллээ.

Тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай улс эхний өдрөө төрийн дууллаа эгшиглүүлж чадлаа. Зохион байгуулагч орны хувьд жин тус бүрд дөрвөн бөх зодоглож байгаа юм. Эхний өдөр 20 бөх татамид гарснаас "Хилчин" спорт хороо, "Жем" интернэшнл, "Улаанбаатар менежмент" компанийн тамирчин Ё.Басхүү 66 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Мөн энэ жинд Алдар спорт хороо, "Хангай констракшн" компанийн тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр хүрэл медаль хүртсэн юм.




“FLASH SALE” BSB-д

9 цагийн өмнө