Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд Сэлэнгэ аймгийн баг тэргүүлж эхэлжээ

Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд Сэлэнгэ аймгийн баг тэргүүлж эхэлжээ

Баянхонгор аймагт болж байгаа Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд Сэлэнгэ аймгийн баг тамирчид урьдчилсан байдлаар амжилтаараа улсын хэмжээнд 2-р байр, 21 аймгийн хэмжээнд тэргүүн байрт явж байгаа талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, тус наадамд Сэлэнгэ аймгаас 19 төрөлд 236 тамирчин оролцож байгаа аж. Тамирчдыг тус аймгийн БТСГ-ын дарга У.Батмөнх, ахлах дасгалжуулагч С.Дашдаваа, аймгийн БШУГ-ын мэргэжилтэн А.Элбэгбаяр нар удирдан оролцож байгаа юм байна. Тэмцээн энэ сарын 29-нд дуусах ажээ.




“FLASH SALE” BSB-д

9 цагийн өмнө