“Эгийн голын асуудлаар Монгол, Орос хамтарч ажлын хэсэг гаргаж, үр нөлөөг нь хамтран судалж, шийдвэр гаргая” гэж В.Путин уламжилжээ

“Эгийн голын асуудлаар Монгол, Орос хамтарч ажлын хэсэг гаргаж, үр нөлөөг нь хамтран судалж, шийдвэр гаргая” гэж В.Путин уламжилжээ

Манай улс “Эгийн гол” усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах гэсэн Оросын тал “Байгаль нуурын эко системд” сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн ЮНЕСКО дээр зогсоосон удаатай. Харин манай Засгийн газраас “Эгийн гол” усан цахилгаан станцыг яриа хэлэлцээг Оросын талтай хийхээр байнгын хүчин чармайлт гаргаж байгаа гэхэд болно.

Тухайлбал, өнгөрсөн жил /2022.09.06/ ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн VII чуулган уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох үеэрээ Оросын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, “Эгийн гол” усан цахилгаан станцын төслийг Монгол Улсын эхлүүлэх саналтай буйгаа ч уламжилж байсан. Харин В.Путин нааштай хариу өгөөгүй.

Мөн өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш манай улсад айлчлах үеэрээ, “Эгийн голын усан цахилгаан станцыг барихад НҮБ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэдгээ ч мэдэгдэж байв. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй айлчлалын үеэр, “Эгийн гол” усан цахилгаан станцын асуудал яригдсан байна. Харин энэ удаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины, “Эгийн голын асуудал дээр Монгол, Орос хоёр улс хамтарч ажлын хэсэг гарган ажиллаж, үр нөлөөг нь хамтран судлаад шийдвэр гаргая” гэсэн байрыг суурийг Оросын холбогдох хүмүүс уламжилсан гэх мэдээлэл байна.