Бүжигчин О.Мөнхжин Олон улсын балетчидын тэмцээний сүүлийн шатанд шалгарчээ

Бүжигчин О.Мөнхжин Олон улсын балетчидын тэмцээний сүүлийн шатанд шалгарчээ

АНУ-д болж буй Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд Монгол бүжигчин Ө.Мөнхжин амжилттай оролцож, финалын шатанд үлдсэн 29 тамирчны нэгээр шалгарчээ.

Дөрвөн жил тутамд нэг зохиогддог уг тэмцээн зургаадугаар сарын 10-24-ний хооронд үргэлжилнэ. Тэмцээнд бүжигчид өөрийн авьяас чадварыг олон улсын стандартаар сорих боломжтой бөгөөд энэ жилийн хувьд 17 орны 119 бүжигчин оролцож байна.

Тэмцээний ялагч 200 мянган долларын мөнгөн шагналын эзэн болох бөгөөд тэтгэлэг, байгууллагуудтай хамтрах гэрээ хийх зэрэг олон боломж үүсэх юм. Гуравдугаар шат хүртэл тунаж үлдсэн бүжигчдэд 1500 долларын аяллын тэтгэмж мөн авах гэнэ.




“FLASH SALE” BSB-д

10 цагийн өмнө