Азийн ширээний теннисний холбоо болон Монголын ширээний теннисний холбоо хамтран Улаанбаатар хотноо Ахмадын Анхдугаар Азийн аварга шалгаруулах теннисний тэмцээнийг зохион байгуулж байна.
Тус тэмцээн нь зургаадугаар сарын сарын 18-23-ны хооронд "UG arena"-д болох бөгөөд 20 орны 500 гаруй тамирчин оролцож буй.
Түүнчлэн Олон улсын олимпийн хорооны тамирчдын зөвлөлийн дарга, Солонгосын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч, Афины олимпийн аварга алдарт Рю Син Мин тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж тамирчдад хүндэтгэл үзүүлэн, цаашид хамтран ажиллахаа илэрхийлжээ.