Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам"-ын дагуу Монголын хүүхдийн спортын зуны VII наадам өнөөдөр /2023.06.19/ Баянхонгор аймагт эхэллээ.
Тус наадам зургаадугаар сарын 19-29-ны хооронд Баянхонгор аймагт зохион байгуулагдах бөгөөд жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөгийн 3х3, уран гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, гандбол, таеквондо, спорт бүжиг зэрэг 23 төрөлд зохион явуулах аж. Наадамд нийт 7000 гаруй тамирчин өрсөлдөх төлөвтэй байна.
Тэмцээнийг бэлгэдлийг Монгол улсын нэн ховор Мазаалайгаар төлөөлүүлжээ.
Монголын хүүхдийн спортын олимп гэгддэг тус наадамд Монгол Улсын Засгийн газар, Олимп нийтийн биеийн тамирын спортын хороо, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, БТСХ нэгдэн ажиллажбайна.