Монголын иргэншлээс татгалзсан С.Моллай Улаанбаатарт ирж, Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ

Монголын иргэншлээс татгалзсан С.Моллай Улаанбаатарт ирж, Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ

Парисын олимпын наадмын оноо олгох Дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга-2023” цуврал тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Мөсөн өргөөнд /Steppe Arena/ зохион байгуулагдах тус тэмцээнд дэлхийн 47 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа аж. 

Тухайлбал, Монгол Улсын нэрийн өмнөөс “Токио-2020” зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллай энэ удаагийн тэмцээнд Азербайжан улсын багийн нэр дээр барилдахаар бүртгүүлсэн байна.

Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзаж, "2024 оны зуны олимп"-д Азербайжаны өмнөөс оролцохоор болоод байгаа гэх мэдээлэл бий. Ямартай ч тэрбээр Монголын иргэншлээс гарснаасаа хойш анх удаагаа Монгол Улсад ирж, Азербайжаны өмнөөс “Улаанбаатар их дуулга-2023” цуврал тэмцээнд оролцох гэж байна. Мөн тус тэмцээнд ОХУ-ын жүдо бөхийн шигшээ баг олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны нэрийн өмнөөс оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. 




“FLASH SALE” BSB-д

9 цагийн өмнө