Монголын жүдо бөхийн холбооноос Их Дуулга тэмцээнд оролцох тамирчдаа зарлалаа

Монголын жүдо бөхийн холбооноос Их Дуулга тэмцээнд оролцох тамирчдаа зарлалаа

Монголын жүдо бөхийн холбоо зургаадугаар сарын 23-25-ны хооронд болох Их Дуулга тэмцээнд зодоглох тамирчдаа албан ёсоор зарлалаа.

Манай улсаас нутгийнхаа татамид нийт 54 (эрэгтэй 28, эмэгтэй 26) жүдоч зодоглохоор болжээ. Эрэгтэйчүүдийн бүх жинд тус бүр дөрвөн тамирчин барилдах бол эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д тус бүр гурван тамирчин эх зодоглоно. “Ташкент-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Ариунболд, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү, Л.Энхрийлэн тэргүүтэй жүдо бөхчүүд “Степпе Арена”-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

"Улаанбаатар-2023" Грандсламд зодоглох жүдо бөхийн тамирчид:

  • Эрэгтэйчүүдийн 60 кг:Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, К.Ёолк
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд
  • 73 кг: Б.Эрдэнэбаяр, О.Уранбаяр, Л.Энхдөл, А.Өсөхжаргал
  • 81 кг: Г.Болор-Очир, Б.Батболд, Э.Буянцагаан, Б.Баяндүүрэн
  • 90 кг: Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, Ц.Ган-Эрдэнэ, Ц.Дагвадорж,
  • -100 кг: Б.Гончигсүрэн, Б.Хүдэрчулуун, Г.Хангарьд, Б.Сумъяабазар
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц, А.Арман, Т.Хангал
  • Эмэгтэйчүүдийн 48 кг:Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Э.Хүслэн, Ж.Анударь
  • 52 кг: Л.Сосорбарам, Ц.Гал-Од, М.Нандин-Эрдэнэ, Т.Ариунзаяа
  • 57 кг: Л.Энхрийлэн, Э.Номинтуяа, О.Оюунчимэг, А.Намуундалай
  • 63 кг: Б.Ганхайч, М.Ичинхорлоо, Д.Есүй, Ц.Сүнжидмаа
  • 70 кг: С.Лхагвадулам, Б.Баасанжаргал, Б.Ганзаяа, Б.Ням-Эрдэнэ
  • -78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, Ц.Энхчимэг
  • +78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул, Д.Жаргалмаа

 




“FLASH SALE” BSB-д

12 цагийн өмнө