Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Улсын начин Х.Цогтгэрэл нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
"Рио 2016" зуны олимпийн жүдо бөхийн 57 кг-ын жингийн мөнгө медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, хошой хүрэл медаль, жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний нөхөр Монгол улсын начин Х.Цогтгэрэл нь саяхан болсон “Алтан цом” үндэсний бөхийн бөарилдаанд Булган аймгийн багаас барилдаж багаараа дэд байр эзэлсэн билээ. Мөн жүдо бөхийн Үндэсний шигшээ багт байхдаа тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн амжилттай сайн барилдсан тамирчин юм.