Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар БНХАУ-ын Ханжоу хотод ирэх ес, аравдугаар сард болох Зуны спортын XIX их наадамд оролцох Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Азийн наадамд өрсөлдөх шигшээ багт Г.Энхийн-Од нарын дараах тамирчид багтсан байна. “Ханжоу 2022” Азийн наадам 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болох юм. Монгол Улсын шигшээ баг Оюутны шигшээ баг Дэлхийн Универсиад их наадамд оролцож, ирсний дараа бэлтгэлдээ гарах аж.