Ази, далайн орнуудын аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээн зургадугаар сарын 7-11-ний хооронд Казахстаны нийслэл Астанад болж өнгөрлөө.
Тус тэмцээнд 30 орны 600 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс, байлдааны самбо бөхийн төрөлд өрсөлджээ. Манай улсаас гавьяат тамирчин Г.Үүрцолмон, гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, н.Хаштогтох нарын удирдлагад хүч үзсэн баг тамирчид 7 алт, 12 мөнгө, 19 хүрэл нийт 38 медалийн эзэн болсон үнэмлэхүй амжилтыг үзүүлжээ.
Азийн самбо бөхийн аваргаас медаль хүртсэн тамирчид:
Эрэгтэйчүүдийн насанд хүрэгчид:
-Лхагвасүрэнгийн Сумъяа- 64 кг /хүрэл/
Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчид:
-Сарантуяагийн Гүнжинлхам - 50 кг, Нэхийтбаатарын Баярмаа - 54 кг, Энхбаатарын Номинтуяа - 59 кг /алт/
-Энхчимэгийн Батзул - 72 кг /мөнгө/
-Балжиннямын Эрдэнэжаргал - 80 кг, Гантөмөрийн Мөнхзул - 65 кг /хүрэл/
Байлдааны самбо:
-Лхагвасүрэнгийн Сумъяа- 64 кг /хүрэл/
Залуучуудын эрэгтэй төрөлд:
-Tөмөрхүүгийн Төрболд - 64 кг /мөнгө/
-Гантулгын Анар - 71 кг, Жаргалсайханы Энэрэлт - 88 кг, Болдбаатарын Ренчинжүгдэр - 98 кг, Нэргүйн Сансар - +98 кг /хүрэл/
Залуучуудын эмэгтэй төрөлд:
-Гансүхийн Батцэцэг - 59 кг /алт/
-Сарантуяагийн Гүнжинлхам - 50 кг, Энхбаатарын Ариунзаяа - 54 кг, Сансармөнхийн Элбэгзаяа - 72 кг /хүрэл/
-Энхчимэгийн Батзул - 65 кг, Балжинямын Эрдэнэжаргал - 80 кг, Цэрэндолгорын Санжидмаа - +80 кг /мөнгө/
Байлдааны самбо эрэгтэй:
-Ганбатын Мөнхтуяа - 59 кг /алт/
-Төмөрчөдөрийн Мөнгөн-Эрдэнэ - +98 кг /хүрэл/
Эмэгтэй:
-Сансармөнхийн Элбэгзаяа - 65 кг, Батбаатарын Анужин - 72 кг /мөнгө/
Өсвөр үе хөвгүүд:
-Ганболдын Одбилэг - 53 кг, Эрдэнэпүрэвийн Энхмөнх - 79 кг /хүрэл/
-Гантулгын Анар - 64 кг /мөнгө/
Өсвөр үеийн охид:
-Базаррагчаагийн Даваасайхан 47 кг, Ганбатын Мөнхтуяа - 59 кг, Батбаатарын Ануужин - 72 кг /алт/
-Намсраймоломын Энхчимэг - 50 кг, Майсүрэнгийн Хонгорзул - 80 кг, Цэрэндолгорын Санжидмаа +80 кг /мөнгө/
-Гансүхийн Батцэцэг - 65 кг /мөнгө/
Мастерс төрлийн "М-1" 35-39 нас:
-Бооройгийн Батдэлгэр - 88 кг /мөнгө/
-Хүрэлбаатарын Батбаяр - +98 кг /хүрэл/
"М-2" 40-44 нас:
-Батцэнгэлийн Эрдэнэбаяр - +98 кг /хүрэл/
"М-5" 55-59 нас:
-Балжирын Бямбаа - +98 кг /хүрэл/