Б.Мөнгөнтуул Монголын шатарчдын түүхэнд Азийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь тамирчин боллоо

Б.Мөнгөнтуул Монголын шатарчдын түүхэнд Азийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь тамирчин боллоо

Казакстаны Алматы хотод шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээн нь зургадугаар сарын 4-11-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Гэгээн арвай" клубын тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин, их мастер Батхуягийн Мөнгөнтуул насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд оролцож хүрэл медаль хүртжээ.

Бүсгүйчүүдийг чансаагаараа тэргүүлэн өрсөлдсөн, их мастер Б.Мөнгөнтуул 9 өргөөс 6.5 оноогоор гуравдугаар байрт шалгарч, Монголын шатарчдын түүхэнд Азийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь тамирчин болж байна. Анхны медальтан нь их мастер Төрмөнхийн Мөнхзул бөгөөд 2019 онд БНХАУ-д болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.




“FLASH SALE” BSB-д

12 цагийн өмнө