З.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаандаа ОХУ-ын тамирчинтай өрсөлдөж ялагдал хүлээлээ

З.Шинэчагтага "One championship" холбооны зургаа дахь тулаандаа ОХУ-ын тамирчинтай өрсөлдөж ялагдал хүлээлээ

Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Fights Night 11" арга хэмжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэхэд өнөөдөр /2023.06.10/ боллоо.

Манай улсаас тус тэмцээнд З.Шинэчагтага оролцож, "One championship" холбооны зургаа дахь тулаандаа ОХУ-ын тамирчин Илья Фреймановтой тулалдаж ялагдал хүлээв. Тэрбээр эхний үед хурдацтай довтолж, өрсөлдөгчөө цохиж унаган, хүнд байдалд оруулсан ч дуусгаж чадалгүй, өрсөлдөгч тамирчин нь түүнийг өвдөглөж унаган, өчиж боосноор ялагдал хүлээлээ.

И.Фрейманов нь "One championship" холбоонд өнгрөрсөн жилийн дунд үеэс нэгдсэн бөгөөд одоо 26 настай, ОХУ-ын холимог тулааны дэвжээнд 12 тулаан хийж, 10 ялахдаа наймыг нь хүнд цохилтоор дуусгаж байсан хүчирхэг тамирчин билээ.

Харин манай улсын тамирчин З.Шинэчагтагын хувьд "One championship" холбоонд нийт таван тулаан хийхдээ дөрвөн удаа ялж, нэг удаа ялагдаад байсан юм. Тэрбээр сүүлийн тулаанаа Японы тамирчин Ёшики Накахаратай 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны тулалдаж, хориотой цохилт хийсэн гэж шүүгч улаан карт өгснөөр ялагдал хүлээж байсан бол  өнөөдөр бас ийнхүү ялагдал хүлээлээ.




“FLASH SALE” BSB-д

12 цагийн өмнө