Холимог тулааны "One championship" холбоо өнөөдөр /2023.06.10/ Бангкок хотод "ONE Fight Night 11" тэмцээнээ зохиож буй.
Энэхүү тэмцээний аваргын бүсийн төлөөх хоёр тулааны нэг нь манай улсын тамирчин З.Шинэчагтагын тулаан юм. Тэрбээр, "One Championship" холбооны 6 дахь тулаанаа Оросын тамирчин Илья Фреймановтой өнөөдөр /2023.06.10/ хийнэ. Түүний хувьд өмнөх 5 тулаанаас 4 ялж 1 ялагдсан амжилттай байгаа юм. Харин өрсөлдөгч тамирчин Илья Фреймановын хувьд "One championship" холбооны чансааны гуравт бичигдэж байгаа бөгөөд 12 тулаанаас 11 ялсан амжилттай тамирчин билээ.