Монголын самбо бөхийн тамирчид Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ

Монголын самбо бөхийн тамирчид Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ

Казахстаны нийслэл Астанад болж буй самбо бөхийн Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Монголын самбо бөхийн тамирчид Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд "Шинэ бадрах" дэвжээний тамирчин Б.Мөнхтуяа алтан медаль, 65 кг-ын жинд "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин С.Элбэгзаяа болон -72 кг-д ҮБТДС-ийн оюутан Б.Анужин нар мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд "MJ" клубийн тамирчин Т.Мөнгөн-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртжээ. 




“FLASH SALE” BSB-д

12 цагийн өмнө