Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо болж байна.
Тэмцээнд Монгол Улсын гавъяат тамирчин, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга Г.Үүрцолмон "Мастерс-5" буюу 55-59 насны ангилалд өрсөлдөж алтан медаль хүртжээ.
Сонирхуулахад, 1990 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Г.Үүрцолмонг Монгол Улсын гавъяат тамирчин цол тэмдгээр шагнаж байжээ.
Эх сурвалж: MGL SPORT