Долоон сая рублийн шагналын сан бүхий Шанхайн хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд Э.Хүслэн тэргүүлж байна

Долоон сая рублийн шагналын сан бүхий Шанхайн хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд Э.Хүслэн тэргүүлж байна

ОХУ-ын Уфа хотод болж буй 7 сая рублийн шагналын сан бүхий Шанхайн хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд манай улсаас Э.Хүслэн амжилттай оролцож байна.

Тамирчид рапид төрөлд зургаан өрөг тоглоод байгаа бөгөөд эмэгтэй ангилалд Ази тивийн аварга, Олон улсын их мастер Э.Хүслэн 17 оноогоор тэргүүлж байна. Тэрбээр таван өрсөлдөгчөө 3:0-ээр, Ази тивийн аварга, дэлхийн залуучуудын аварга Хятадын их мастер Жао Ханчинг 2:1-ээр тус тус хожоод байна.

Тэмцээний дотоод журам ёсоор рапид тавилд өрсөлдөгчөө 3:0, харин нэмэлт тоглолт хожвол 2:1 харьцаатай ялалтын оноо авна. Харин эрэгтэй ангилалд Бразилын их мастер Аллан Силва 14 оноотой хошуучилж байна. Э.Хүслэнгийн хувьд маргааш дэлхийн аварга Т.Тансыккужина, М.Ноговицына, Дэлхийн цомын аварга А.Идрисова нарын хүчтэй тамирчдын эсрэг шийдвэрлэх тоглолтуудыг хийх юм.




“FLASH SALE” BSB-д

12 цагийн өмнө