Японы сүмо бөхийн дээд зиндааны тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё тавдугаар сарын 28-д өндөрлөсөн. Тус тэмцээнд Монголын найман бөх зодоглосноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найм дахь удаагаа түрүүлсэн билээ.
Мөн тус башёг 11 даваа 4 унаатай дуусгаж тэргүүлэгчдийн эгнээнд багтсан Кирибаяма Б.Лхагвасүрэн дараагийн тэмцээнд озэки цол руу дэвшин барилдахаар болсон. Тэгвэл тэрээр саяхан эх орондоо ирж, өнөөдөр /2023.06.07/ Дорнод аймгийн Сэргэлэн суманд хүрэлцэн очсон байна. Учир нь түүний озэки цолны мялаалга наадам энэ сарын 9 /2023.06.09/-нд Сэргэлэн суманд болох ажээ.