Монгол жүдоч Б.Нармандах, Б.Хорлоодой нар Эмиратын төлөө анхны барилдаанаа зургаадугаар сард Душанбед хийх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
2022 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий V байрын шагналт Бишрэлтийн Хорлоодой зургаадугаар сарын 2-4 өдрүүдэд Тажикистаны нийслэл Душанбед болох Гран при тэмцээнд шинэ эх орныхоо төлөө анхны барилдаанаа хийлээ. Улмаар Душанбегийн Гранприд 52 кг-ын жинд зодоглож хүрэл медаль хүртлээ.