Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан хэргийн оролцогч нартай Ч.Сайханбилэгийг уулзуулахгүй байх шийдвэр гарчээ

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан хэргийн оролцогч нартай Ч.Сайханбилэгийг уулзуулахгүй байх шийдвэр гарчээ

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсантай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудын ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өчигдөр 30 хоногийн хугацаатай баривчилсан.

Мөн О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар норт хилийн хориг тавих, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийн холбогдогч нартай уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Нийслэлийн прокурорын газраас шүүхэд ирүүлжээ.

Харин өмгөөлөгчид шүүгчдээс татгалзсан тул уг асуудлыг тухай дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хойшлуулсан байна. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийн оролцогч нартай уулзуулахгүй байх шүүхийн шийдвэр гарсан байна.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө