ШУУРХАЙ: "Эрдэнэс тавантолгой"-н захирал асан Д.Ариунболд саяхан Хорих 461 дүгээр ангиас суллагдаж, гадуур шалгагдах болжээ

ШУУРХАЙ: "Эрдэнэс тавантолгой"-н захирал асан Д.Ариунболд саяхан Хорих 461 дүгээр ангиас суллагдаж, гадуур шалгагдах болжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг "360 мянган ам.долларыг хахуульд авсан байж болзошгүй" хэмээн яллагдагчаар татан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон. Улмаар түүнийг цагдан хорих хугацаа сунгагдаж, тэрбээр хоригдож байсан юм. 

Тэгвэл саяхан буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр түүнийг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглож, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Товчхондоо, яллагдагч татагдаад буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нь гадуур шалгагдах болжээ. 

Ташрамд сонирхуулахад, Д.Ариунболдыг “эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгож, 360 мянган ам.долларыг хахуульд авсан” гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татсан юм.

Д.Ариунболд нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Канадын Оттова хотын "276 Loretta Ave S #2, Ottawa, ON K1S 4R1" хаягт байрлалтай хоёр давхар, орон сууцны зориулалттай хаус худалдан авсан байсан нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Уг мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.