Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас /ШШГЕГ/ зарим иргэнд оногдуулсан Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, цахим гавны асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Х.Ариунболд " 2021 оноос хойш хорихоос өөр төрлийн буюу Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 4136 хүнд цахим бугуйвч зүүлгэсэн. Өнөөдрийн байдлаар 1355 ялтан цахим бугуйвчтай байна. Э.Одбаяр нарын залуус "Цахим бугуйвч буруу зааж байна. Гацаж байна" хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байгаа. Манайх 24 цагаар хяналтаа тавьж ажилладаг. Гэтэл эдгээр залуусын зарим нь өөр дүүргийн нутаг дэвсгэр рүү нэвтэрч 3-4 минут байж байгаад буцаад заасан бүс рүүгээ орж дохио ирдэг эсэхийг нь шалгасан. Энэ нь зөрчил болж байгааг анхааруулж байгаа. Цахим гав алдаа заадаггүй. Бүх цахим бугуйвчийг засварласан. Мөн систем дээр 3000 гаруй ялтанг хүлээж авах системийн шинэчлэлт хийсэн. Гацалт үүсэхгүй. Нэг бугуйвчийг 400 гаруй мянган төгрөгөөр худалдан авсан. Зорчих эрхийг хязгаалах бүсийг тогтоохтой холбоотойгоор шинэчлэн бүсийг тогтоож байгаа. Учир нь замын наана, цаана гарахад бүсчлэлээс гарлаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Дүүргүүдийн хуваагдалтай холбоотойгоор ийм мэдээлэл ирж байна" гэв.