Оросын Украинд явуулж буй дайныг “No war” хөдөлгөөний залуус эсэргүүцэж, бямба гараг бүр Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна цуглаан хийгээд нэг жил гаруй болж байна. Мөн тэд “No war” гэрэл зургийг үзэсгэлэнг нээгээд буй.
Иймд өнгөрсөн долоо хоногт манай улсад суугаа АНУ, Канад, Чех зэрэг барууны орны элчин сайдаас үзэж сонирхсон байдаг.
Харин No war хөдөлгөөний залуусыг манай зарим иргэд эсэргүүцэж, эрх чөлөөнд нь халдаж, мөн тэдний “No war” гэрэл зургийг үзэсгэлэн рүү халдсан гэх мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр мөн “No war” гэрэл зургийг үзэсгэлэн рүү хэсэг иргэд зохион байгуулалттай халдсан, тэдгээр иргэд Баянгол зочид буудлын орчимд цугларч байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна.
ШУУРХАЙ: Дайны эсрэг No War галерейд халдлага үйлдэхээр Баянгол зочид буудлын үүдэнд цугларч байна. @mglpolice pic.twitter.com/RsG9WrPcer
— Ask.mn (@Ask_mn) May 1, 2023
Яг одоо #NoWar галерейд дахин халдаж байна. pic.twitter.com/3gJMmJuaar
— ?#NoWar (@NoWarMN) May 1, 2023