Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын гадна өнгөрсөн сарын 27-ны өдөр /2023.04.27/ “No war” хөдөлгөөний Э.Одбаярыг үл таних этгээд заналхийлж, биед нь халдаж буй бичлэг цахим орчинд цацагдсан.
Уг асуудалтай холбоотойгоор “Танхайрсан гэх этгээдийг хэн болохыг нь олж тогтоон, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэн Э.Одбаярыг хохирогчоор дуудаж, тайлбар мэдүүлэг авсан байна.