Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-н товчоо явах замд Альпард загварын автомашин, ачааны Хово маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас жолооч нь төмөр эд ангид хавчуулагдаж, нас барсан зам тээврийн осол гарсан билээ.
Тэгвэл тус ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Одоогоор техникийн ослын дүгнэлт гараагүй учир осол юуны болж гарсныг мэдээллэх боломжгүй гэдгийг албаны эх сурвалж хэллээ.