Сэлэнгэ аймгийн Мандал суманд хоёр жил гаруй өмнө сураггүй алга болсон иргэний амь насыг хохироож, цогцсыг нь нуусан байсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл маргалдасны улмаас бусдын амь насыг хохироосон “М” гэгч болон амь хохирогчийг цогцсыг жорлонд хийж, булахад хамт оролцсон “О” гэгч нарыг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулсан байна. Улмаар шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан талаар эх сурвалж мэдээллээ.