Төрийн ордны зүүн талын хашааны хэсэг 2022 оны өвөл болсон жагсаалын үеэр эвдэрч сүйдсэн. Иймд засварлах ажлыг энэ сарын эхээр /2023.04/ эхлүүлсэн бол, тус хашааг шинэчлэхдээ, “бетон цутган хашаалж байна” гэх шүүмжлэлийг зарим иргэд дэвшүүлж байв.
Тэгвэл Төрийн ордны зүүн талын хашааг засварлаж ажил дууссан байна. Харин ийнхүү засварлахдаа дуучин хийцийг нь хадгалсан бөгөөд, бүтэн бетон цутгаагүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааш /2023.04.24/ Польш улсын ерөнхийлөгч А.Дуда манай улсад айлчилна. Иймд тус айлчлалаас өмнө төрийн ордны зүүн талын хашааны засварыг яаралтай хийж гүйцэтгэсэн гэлээ.