Хан-Уул дүүрэгт өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15-р хороо Шинэ Гүүр өгсөөд Приус 41 маркийн автомашины жолооч Ц нь замын хашлага мөргөн осол гаргаж, ослын газрыг орхиж явжээ. Уг ослыг гаргасан эзэн холбогдогч болох жолоочийг Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс олж тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.