Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, мөнгө угаасан хэргээр шалгаж байна

Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, мөнгө угаасан хэргээр шалгаж байна

Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа улсын хилээр гарч явсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг энэ сарын 5-ны өдөр /2023.04.05/ Филиппин улсаас монголд авчирч, цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.