2021 оны есдүгээр сарын 07-ны /2021.09.07/ өдрийн 19:28 цагт иргэн М.Э-ээс “Манай захирал Хятад Улсын иргэнийг үл таних гурван залуу зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлснийг хүлээн авч, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж, энэ оны гуравдугаар сарын 15-ны /2023.03.15/ өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.
Цагдаагийн байгууллагаас дээрх хийсэн албаны мэдээллийг зарим сайтууд гуйвуулж, буруу ташаа байдлаар Шадар Сайд Амарсайхантай холбон нийтэлсэн байна. Мөн дээрх бусдыг заналхийлсэн гэх хэргийг цагдаагийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Шадар Сайд Амарсайхантай холбоогүй гэдгийг тогтоосон бөгөөд Прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар дугаар сарын 15-ны /2023.03.15/ өдөр шилжүүлсэн аж.