СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын мөс цөмөрч хоёр зорчигчтой суудлын автомашин суусан байсныг татан гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын мөс цөмөрч хоёр зорчигчтой суудлын автомашин суусан байсныг татан гаргажээ

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Баянзүрхийн-Ам” гэдэг газар хоёр зорчигчтой суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 04-ний /2023.04.04/ өдрийн 04:20 цагт дүүргийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Н-ынЛандкруйзер 200” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд тэнхлэгээ хүртэл цөмөрч суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргажээ.