ВИДЕО: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн иргэдэд "мөнгө тараасан байж болзошгүй" бичлэг ил болов

ВИДЕО: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн иргэдэд "мөнгө тараасан байж болзошгүй" бичлэг ил болов

Маргааш /2023.03.15/ УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Харин өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзалт хийсэн.

Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийсэн байна. Тэрбээр энэ үеэрээ уулзалтад ирсэн иргэдэд мөнгө байж болзошгүй зүйлсийг тараасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Авилгачин гэдэг чинь энэ шүү дээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн өнөөдөр тойрогтоо! Ийм нам авилгатай тэмцэж чаддаггүй юмаа! Авилга бол МАН-ын унаган соёл нь юм” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Сонирхуулахад, Д.Тогтохсүрэн нь насаараа МАН-ын гишүүн хийж, улмаар Өвөрхангай аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн нэгэн гэдэг.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө