“Фракцгүй нам” хэмээн олон нийтэд өөрсдийгөө зарлаж байсан АН-ын гишүүд дахин улс төрийн фракцын зохион байгуулалтад орж эхэлсэн аж. Учир нь АН-ын даргыг нийт гишүүдээсээ сонгож, фракцаа үгүйсгэсэн нь “С.Эрдэнэд намынхаа бүх эрх мэдлийг алдаж, олон удаагийн сонгуульд ялагдсан” гэж дүгнэхэд хүргээд байгаа аж.
Иймд тус намын 1970 оны залуус нь нэгдэж “Од” гэх фракц байгуулсан бол, 1980 оны залуус нь “Морьтон” хэмээх фракц байгуулсан байна.
Харин С.Эрдэнийг дагаж байсан хэсэг хүмүүс нэгдэж “Хийморь” хэмээх фракц байгуулсан аж. Улмаар “Хийморь” фракцын хүмүүс өчигдөр /2023.03.10/ АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзалт “хамтран ажиллах”-аа илэрхийлсэн аж. Харин нөгөө талд Х.Баттулга Монголын ардчилсан холбооныхоо дэргэд залуучуудыг нэгтгэж “МоАХ” фракцаа идэвхжүүлж байгаа аж.