Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан Ж.Батзандан БНСУ-руу яваад ирээгүй байна

Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан Ж.Батзандан БНСУ-руу яваад ирээгүй байна

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг цагдан хорих хугацаа 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр дуусаж, шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг хүлээж авахаас татгалзан яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдөр БНСУ руу яваад одоогоор Монголдоо ирээгүй байна.

Түүнийг эрх мэдэлтнүүдэд нөлөөлж, өөрийн зөвлөх Г.Аюулгүйдээ Хөгжлийн банкнаас зээл авахад нь нөлөөлсөн гэж үзэн шалгаж буй. Тодруулбал, Г.Аюулгүй Капитал банкнаар дамжуулан зээлсэн 12.6 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, улмаар тус банкийг дампууруулахад нөлөөлсөн. Мөн түүнийг зээл авахад Ж.Батзандан нөлөөлсөн зэрэг үндэслэлээр тэднийг хоёр сарын хугацаанд цагдан хорьж, өнгөрсөн оны арванхоёдугаар сарын 06-нд сулласан юм. Уг хэргийг шүүхээс эцэслэн шийдээгүй билээ.