Б.Солонгоо: Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан иргэдээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбоотой мэдээллийг хүлээн авна

Б.Солонгоо: Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан иргэдээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбоотой мэдээллийг хүлээн авна

Засгийн газрын зүгээс байгуулсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг бататгах үүднээс холбогдох хуулийг УИХ-ын хаврын чуулганаар ойрын хугацаанд батлуулахаар ажиллаж байгаагаа мэдээллээ. 

Тус ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго ахалж ажиллахаар болсон байна. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ “Шүгэл” ажиллагааг албан ёсоор өнөөдрөөс эхлүүлж байна. Эхний ээлжинд Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан иргэдээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг хүлээн авна. Эхний удаагийн мэдээлэл хүлээн авах ажлыг маргааш тус төвд 9-12 цагийн хооронд зохион байгуулахаар болсон. Энэ үеэр иргэд утсаар болон биечлэн ирж мэдээллээ өгөх боломжтой. Авлигатай тэмцэх цогц ажиллагаанд иргэдийн дэмжлэг тун чухал. Иймд ажлын хэсгийн гишүүдтэй манай иргэд хамтарч ажиллахыг уриалж байна.” гэлээ.

Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Учир нь манай улс Авлигын төсөөллийн индексээрээ 180 улсаас 116 дугаар байрт эрэмбэлэгдээд буй. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй таван Ш үйл ажиллагааны нэг гол чиглэл нь “Шүгэл” ажиллагаа юм гэдгийг ажлын хэсгийнхэн энэ үеэр онцоллоо. 

Ажлын хэсэгт

  • Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар
  • ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг
  • ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж
  • Ерөнхий сайдын зөвлөх Б.Болортуяа
  • ЗГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул
  • АТГ-ын дэд дарга Г.Азжаргал
  • ТЕГ-ын дэд дарга Н.Хүдэрчулуун
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга
  • ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул -Шинэ сэргэлтийн бодлого Хурдасгуур төв УТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн
  • Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар ажиллах аж. 

ҮЗЭХ: