С.Чинзориг: Авлигаас хураасан хөрөнгийг хүүхдийн тусламж үйлчилгээ, хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулна

С.Чинзориг: Авлигаас хураасан хөрөнгийг хүүхдийн тусламж үйлчилгээ, хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулна

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.07/ хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Тэрбээр энэ үеэр "Эх хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хавдрын өвчлөлийг бууруулах, зайлшгүй шаардлагатай мэс заслын үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг төрөлжүүлэх чиглэлд Засгийн газраас шийдвэр гаргалаа. Тодруулбал, албан тушаалын гэмт хэргээс хураасан хөрөнгө, орлогыг зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын өвчлөлийг бууруулахад ашиглахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж холбогдох хуулийг боловсруулахыг Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд нарт даалгалаа" гэв. 

ҮЗЭХ: